fotorech running 4782722

Гүйхүй гэж юу вэ?

1. Гүйх гэдэг зөвхөн хөдлөхийн нэр үү?

Гүйхийг бид ихэвчлэн хурд, зай, хугацаа, шатаасан калориор хэмждэг. Гэвч эдгээр хэмжүүр хүний гүйлтийн туршлагыг бүхэлд нь илэрхийлж чадах уу?

2. Гүйх үед бид юутай нүүр тулдаг вэ?

Биеийн хязгаар, сэтгэлийн тэвчээр, залхуурал, айдас, зорилго, тууштай байдал. Гүйлт эдгээрийг таньж мэдэх бодит туршлага болж чадна.

3. Гүйлтийн цаана ямар мэдлэг байдаг вэ?

Биеийн физиологи, хөдөлгөөний техник, бэлтгэл, хооллолт, амралт, сэтгэл зүй, гүйлтийн түүх ба соёл.

4. „Гүйхүй“ гэж юуг хэлэх вэ?

Гүйлтийг спортын үр дүнгээр хязгаарлахгүйгээр хөдөлгөөн, мэдлэг, сэтгэлгээ, дадал, амьдралын хэв маягийг холбон судлах, ойлгох, хуваалцах орон зай.

5. Гүйж эхлэхэд бэлэн үү?

Уншигчид заавал мэргэжлийн тамирчин байх шаардлагагүй. Өөрийн хурдаар, өөрийн зорилгоор, өөрийн замаар эхэлж болно.